Фэйсбүүк аппликейшн андройд утас хэрэглэгчдийн хувийн зурвас, дуудлага хийсэн бүртгэлийг хадгалдаг болоод олон жил болж байна. Таныг фэйсбүүк рүүгээ ороход найз нөхдийн хүрээгээ тэлэхийн тулд утасны жагсаалтаа холбох, хувийн зурвасаа фэйсбүүк чатаар бичих зэрэг сонголтууд гарч ирдэг байсан уу? Тэгвэл энэ нь таны мэдээллийг автоматаар хадгалах үйлдэл хийдэг хэмээн "The Verge" мэдээллээ.