АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлунтай уулзжээ.
Уулзалттай холбоотой нарийн тодорхой асуудлуудын талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна. Талууд ч уулзалтын дараа хэвлэлийхэнд мэдээлэл өгөхөөс татгалзаж, хамтдаа зураг татуулан, гар барилцсан аж.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампт Сингапурын Ерөнхий сайд нэгэн сюрпириз барисан нь төрсөн өдрийн бялуу бэлэглэсэн үйл явдал байжээ.
Д.Трампын төрсөн өдөр энэ сарын 14-нд буюу пүрэв гарагт болох бөгөөд тэрээр 72 нас хүрэх юм байна.