Резинэн завиар Испанийн эрэг хүрэхийг оролдож байсан 500 гаруй хүнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд олж илрүүлсэн тухай тус улсын Далай тэнгисийн аврах алба мэдээлжээ.

Бямба гарагт аврагчид Газрын Дундад тэнгисийн өмнөд эрэг хавьд оршдог Испанийн Андалусия өөртөө засах орны эрэг хавиас нийтдээ 381 сууж явсан 10 завь, Балеарын арлуудаас 12 хүн бүхий бас нэг завь олж илрүүлсэн байна.

Ням гарагт аврагчид Газрын Дундад тэнгисийн хамгийн баруун хэсэг болох Альброн тэнгист 117 хүн бүхий хоёр завь олсныг Малага хотод хүргэжээ.

Он гарснаас хойш Газрын Дундад тэнгисийг 78 мянга гаруй цагаач гаталсны 1700 гаруй нь амиа алдсан байна. Хууль бус цагаачдын дийлэнх нь Испанид ногдож байгаа бөгөөд 34 238 хүн Газрын Дундад тэнгисээр дамжин тус улсад иржээ. Энэ жил тус улсад ирж буй цагаачдын урсгал гурав дахин өссөн байна. 2017 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын эцсийн байдлаар 11 мянга гаруй цагаач Африкаас Газрын Дундад тэнгисийг гатлан Испанид иржээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг