Жакки Чан өнгөрсөн мягмар гарагт “Never Grow Up” нэртэй дурдатгал номоо гаргажээ. Уг ном нь дижитал болон цаасан хэлбэрээр худалдаалагдана. 

Түүний ном гарахаас хэдэн долоон хоногийн өмнө Жакки Чаны төрсөн боловч хөндий харилцаатай охин Этта нь Канадад найз бүсгүйтэйгээ гэрлэлтээ батлуулсан байна.

Жакки Чан “Never Grow Up” номонд залуу насны задарсан амьдралынхаа тухай илэн далангуй бичсэн ба архинд донтон, мөрийтэй тоглохоос гадна биеэ үнэлэгчидтэй цагийг өнгөрүүлэн, эхнэртэйгээ муудалцахдаа хүүгээ зоддог байсан тухайгаа дурсан бичжээ.

Тэрээр сурагч байхдаа уншиж бичиж сурах, тоо бодохын оронд завгүй мэх сурч байсандаа харамсдаг хэмээн дурсчээ. 15 насандаа Чан анхны хайртайгаа учирсан ба Чанг хэмээх нэртэй байсан байна. Чанг эцэг эхийн хүслийг дагалгүй Жакки Чантай үерхжээ. Гэсэн ч Чан Хонгконгоос найз бүсгүйгээсээ холдохын тулд ойр ойрхон явдаг байсан ба хамтдаа байхдаа хэрүүл өдөн, тоглоом наргиа хийдэг “муу залуу” байсан гэнэ. Тэрээр мөнгөтэй болж эхэлснээсээ хойш мөнгөөрөө наргиан цэнгээн хөөж, мөн өөрийг нь дорд үзсэн хүмүүсээс хариугаа авахад ашигладаг байжээ.

“Одоогоос 10 жилийн өмнө би их хэмжээний мөнгө авч явдаг. Тэгээд эргэн тойрны хүмүүсээ дайлахаас гадна тэдэнд үнэтэй  цаг, машин, дизайнер хувцас, үнэтэй вино гээд жилийн дотор 2 сая долларыг бусдыг хооллох, бэлэг авч өгөхөд зарцуулсан" хэмээн бичжээ.


Тэрээр Жоан Лин гэх бүсгүйтэй гэрлэсэн ч 1999 оны Азийн Мисс Элейна Вүтэй учир ургуулсан байна. Ли болон Чанг нар Жейси гэх хүүтэй болсон ч найзуудынхаа “эхнэр нь зөвхөн Чаны мөнгөнд дурласан учраас хүчээр жирэмсэлсэн” гэж итгүүлснээс эхнэрээсээ аль болох мөнгөө нуудаг байжээ. Нэгэн удаа тэр хоёрын маргаан дээд цэгтээ хүрч, Чан хүүгийнхээ нэг гарнаас нь угз татан диван руу шидсэн нь Линийг цочирдуулжээ. 

Уг номонд охин Эттагийнхаа/Элейна Вүгээс төрсөн/ тухай огтхон ч дурдаагүй бөгөөд өнгөрсөн 4 дүгээр сард амиа хорлохоор завдан, дараа нь улсаас тэтгэмж хүсчээ. Учир нь эцэг эх нь ижил хүйстэнг хүлээн зөвшөөрдөггүй учраас орон гэргүй болсон тухайгаа ярьжээ.

Чанг одоо 64 настай, өөрийн томоогүй , итгэлгүй байдал нь муу үйлдэл хийхэд хүргэсэн гэж өөрийгөө буруутгаж байгаа бөгөөд толинд өөрийгөө харахдаа “ Чи бол жинхэнэ новш” гэж өөртөө хэлдэг гэжээ.

Эх сурвалж: https://nextshark.com