Энэхүү оффис нь 2017 оны 9 дүгээр сарын эхний долоо хоногт нээлтээ хийж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн юм. 

Оффисын нээлтэнд анх ирээд л орчин, уур амьсгал таалагдсан, тасархай байсан гэж худлаа хэлэхгүй ч энд сууж ажиллах гэж буйдаа маш их баярласан даа. Бидний нэрлэж заншсанаар Хүнсний дөрвийн хойд талд Ражив Гандийн нэрэмжит коллежийн хажууханд байрлалтай манай оффисын байрлал Улаанбаатар хотыг тольдох төгс байрлалуудын нэг яах аргагүй мөн. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл хотын төвд байрлах авч хотын бүхий л хэсгийг тод томруун харах боломжтой, гэр хорооллоос эхлээд Шангрила, Централ Тауэр харагдана. Улаанбаатар хотын өнөө цагийн дүр төрхийг нартайд ч сартайд ч, цастайд, бүр утаатайд ч харж, хааяа эморох боломжтой байдагт нь дуртай.  Ирж үзсэн хүмүүс нь сайн мэдэх байх аа, оффис дотор орж ирмэгц Балиар өөдрөг, Always хүлээлтээс хэтрүүл, Мангар ихийг бүтээ гэсэн моттонууд бий. 

Үүнээс гадна манай үүсгэн байгуулагчаас эхлээд үйлчлэгч хүртэл бүх хүн ажлаа чин сэтгэлээсээ, өөриймсөг хийж байгаа нь таалагддаг. Хүн гэртээ ямар байдаг, бид оффистоо ийм л байдаг. 


Оффисийн уур амьсгал, юу болдог, ямар байдаг тухай ярихаас өмнө таны төсөөллийг илүү бодит, өнгөт болгохын тулд оффисын бүтцийг тайлбарласан нь дээр болов уу. 


Үүдний хэсэг: Хаалгаар ороод л байх бөгөөд таныг Кофе шоп угтана. Манай уух юм 1500 төгрөгнөөс эхэлдэг бөгөөд гадуур 5000 төгрөгөөр авах кофег манайхаас 2500 төгрөгөөр авч ууна. Янзтай, бас амттай. Боломж л гарч, болзол нь таарвал хүнийг кофегоор дайлчихъя л гэдэг болсон. 

Үүдний хэсгээс чигээрээ явахад гол танхим байх бөгөөд энд манай оффисын үүсгэн байгуулагчид, санхүү, менежмэнт хариуцсан ажилтнууд суудаг. Тэднээс гадна миний бие, High Garden, Khosoo ah, сайн дурынхан сууна. Сүүлийн үед манай Бэлгэвч айсуй- Beelog Tech-ийн хоёр залуу суух болсон. Ер нь ганц нэгээрээ байгаа хүмүүс энэ зааланд төвлөрдөг гэхэд буруутахгүй. 

Гол танхим зай ихтэй учраас арга хэмжээ зохион байгуулах, олон хүнтэй хурал, уулзалт, хэлэлцүүлэг хийхэд тун тохиромжтой. Том дэлгэц, чанга яригч, тайз, дууны систем бүгд энд байгаа. 

Гол танхимаас чигээрээ яваад Relax Zone буюу амрах хэсэг байна. Энд амьдрал буцална даа. Та нар Play Station, теннисний ширээ, олон өнгийн beanbed, тухтай буйдан хэд хэдээрээ нэг дор цогцолсон оффистой хэр их таарсан бэ Монголд? Энд хүмүүс ажиллаж, суралцаж, амарч хөгжилдөж ч чаддаг. Би үүнийг ойр хавийнхандаа ам бардам хэлдэг юм л даа. Ийнхүү гол Relax Zone тойроод iHotel, Themeton, NFC, Startup Mongolia, Coin Consulting, High Garden гэх зэрэг байгууллагууд тус тусын оффистоо, бас гол танхим, ер нь хаа сайгүй сууж ажиллана. Энд тэнд, тэнд энд ажилчин зөгийнүүд… 

Ерөнхий дүрслэл ийм байна. 

Харин дотоод уур амьсгалыг дүрслэн бичихүйд олон сонирхолтой зүйл гарч ирнэ. 

Юун түрүүнд цоо шинэхэн, будаг нь ханхалсан оффист нэгэн зэрэг нүүж орж ирсэн бидний ихэнхи нь эхэндээ өөр сургуулиас шилжиж ирсэн хүүхдүүд шиг л хоорондоо тийм ч их зүйл ярихгүй, бараг мэндлэхгүй, гэсэн атлаа хамт теннис тоглочихдог, нүүр хагараагүй хүмүүс байв. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй. 

Мортал Комбатаар үзэж тарж, ширээний теннисээр ч “үзэлцэж” дундаа орсон юм. Одоо бид өөр хоорондоо харилцан адилгүй ажилтай, бизнестэй, үзэл санаа, сонирхолтой авч нэг ХАМТЫН ОФФИСТ төвлөрсөн НЭГ АНГИЙХАН. 

Оффистоо удаан ирэхгүй бол нэг юм дутуу санагдана, оффист ирэхээр бүтээлч, сэргэлэн байдал дээд цэгтээ тулна, БҮТЭЭЛЧ СЭРЭЛ хөдөлнө шүү дээ.Workcentral Mongolia дээр олон нийт болон зөвхөн гишүүдэд л нээлттэй ямар ямар сонирхолтой зүйл болдог вэ? Оффисын гишүүдэд танхим, өрөө тасалгаа зэргийг өөсрдийн эвентдээ ашиглах, байгууллага дотор болж байгаа үйл ажиллагаа, эвентэд оролцох боломж нээлттэй байдаг. 

Миний санаж байгаагаар 3,4 удаагийн Startup weekend, Сэтгэлзүйчтэй өглөөний цай, Бодлын луужин, Vscomeet Ulaanbaatar, Event хэрхэн хийх вэ? … зэрэг олон нийтийн болон зөвхөн гишүүдийн эвент болжээ. Бараг бүгдэд нь оролцоод амжсандаа. 


Хөгжих, хөгжилдэх, хуваалцах боломж нээлттэй 

Бас болоогүй Focus Room, Record Room ч бий. Дотор нь ганцхан хүн суугаад Бизнесийн байгууллагуудын оффис- Нийт 6 байгууллага манай дээр бий. Тус тусын өрөөтэй бөгөөд High Garden-ий үүсгэн байгуулагч бидний дууддагаар Морри, миний бие, хамтын