Хэтэрхий задгай зурагтай, порно рекламууд Google Play Store дахь хүүхдэд зориулсан 60 гаруй аппликэйшнд харагдаж байсныг илрүүлжээ. Энэхүү уруу татсан сурталчилгаанууд нэгэн вирусээр дамжин тархаж байгаа аж. Тарах тарахдаа хүүхдэд зориулсан аппаар дамжиж буй нь эцэг, эхчүүдийг бухимдуулж байна. Эдгээр аппын зарим нь Play Store-оос хэдэн зуун мянган удаа татагдсан. 

Энэхүү вирус порноноос гадна гар утсыг вирусаас хамгаалах нэрийдэлтэй хуурамж аппуудын сурталчилгаа ч тараажээ. Google компанийн зүгээр асуудал дагуулсан бүх аппыг Play Store-оос устгасан байна. 

“AdultSwine” нэртэй энэхүү вирусыг CheckPoint програмын шинжээчид олж илрүүллээ. Дашрамд, CheckPoint нь энэ мэт зохисгүй сурталчилгаа тараадаг аппуудыг олж илрүүлэн, хохирогчдод тус болох зорилготой. “AdultSwine”-ы кодыг агуулсан апп нийт гурван сая удаа татагдсаныг тэд хэлсэн. Вирус татагдмагц Minecraft болон Disney-н аппт нэмэгдэл суулгаж байжээ. 

Google-ийн зүгээс вирустай апп хөгжүүлэгчдэд хориг тавьсан байна. Мөн эдгээр аппыг суулгасан, суулгах гэж буй хүмүүст анхааруулга өгөх ажлаа эрчимжүүлэхээр болсон аж.