Таван жилийн өмнө эхчүүд хүүхдээ хөхүүлж байх үедээ хүнтэй юм ярих, өөр зүйл давхар хийх, телевиз болон ном сэтгүүл үзэх, утсаар ярих нь эхээс үрдээ харцаараа мэдрүүлэх хайр болон сүүний гарцыг багасгадаг хэмээн эрдэмтэд бичиж байлаа. Харин өнөөдөр ухаалаг утас хэмээх хаана ч гэсэн бариад явдаг, эхийн харцыг бяцхан үрээс нь булаасан "дайсан" гараад ирчихлээ. 

АНУ-ын Калифорни мужийн эрүүл мэндийн төвийн эхчүүдийн сэтгэцийн чиглэлээр дагнан ажилдаг сэтгэлзүйч доктор Катин Кайниги хэлэхдээ “Эхчүүд хүүхдээ хөхүүлэнгээ утсаараа төрөл бүхийн мэдээллийг аван, харилцан санал бодлоо хуваалцаж цагийг идэвхтэй өнгөрөөж байна. Бүр хүүхдээсээ ч даваад дэлгэц ширтэж байна. Энэ нь ирээдүйн хүүхдүүдэд сөрөг нөлөөтэй” гэж бичжээ.

Ийм Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эхчүүдэд гар утсаараа ярихгүй байх энэхүү зөвлөмжийг өгчээ

1.  Хүүхэд хөхүүлэх үеийн байрлалаас сүүний гарц шалтгаална. Нэг гартаа хүүхдээ тэврээд, нөгөө гартаа утсаа барих байрлал хамгийн аюултай. Хүүхдийг тэврэхдээ толгой, биеийг нь нэг түвшинд, ээж хөхүүлэх талын гарын шуундаа хүүхдийнхээ толгой, хүзүү, бүх биеийг тулж тэврэх тухтай мэдрэмж төрүүлдэг.

2.  Хүүхэд хөхөндөө ойртсон хамар нь хөхний толгойн харалдаа, нүд нь хөх рүүгээ болон ээж рүүгээ харж байх ёстой. Мөн ээж нь хүүхдээ зөв хөхөж байгааг нь хүүхдийн доод уруул гадагшаа цорвойсон, эрүү хөхөнд шүргэсэн, завсаргүйгээр удаан, хүчтэй хөхөж байгаа эсэхийг ажигладаг. Иймд ээжийн харц өөр зүйлд анхаарах ёсгүй;

3.  Ээж та хүүхдээ хөхүүлж байх үедээ ухаалаг утсаа биеэсээ хол байлгаж, бүх анхаарлаа үрдээ зориулаарай.