Эрүүл мэндийн сайдын  “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд тус эмнэлгийн баг 2024 оны 04 дүгээр сарын 06-нд  Баян-Өлгий аймгийн Толбо сумаас эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоогоо эхлүүлж байна. 

Нүүдлийн эмнэлгийн баг Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад ажиллах юм. 

Тус нүүдлийн эмнэлгийн багийн бүрэлдэхүүнд зүрх, мэдрэл, бөөр, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн зэрэг төрөлжсөн мэргэшлийн 18 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд багтан ажиллаж алслагдсан хөдөө орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг ойртуулан эрт илрүүлгийн тусламж, оношилгоо үйлчилгээг эрчимжүүлэн хүргэж ажиллах юм. 


Урьдчилсан байдлаар эхний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд 200 гаруй иргэд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг аваад байна.