1.2 сая номтой!

Номын санд дуу чимээ гаргаж, гэрэл зураг дарах хориотой байдаг. Гэхдээ бид танд энэ гайхалтай номын санг харуулахгүй байж тэсэхгүй нь. Мэдлэгийн энэ сүмд та зүгээр л орилж, хашгирч, зураг авмаар санагдна.

Саяхан Хятадад 1.2 сая номтой номын сан нээлтээ хийсэн байна. Энэ таван давхар барилгын архитектур бол үнэхээр гайхамшигтай.

Заалан дотор маш том нүд шиг харагдах танхим бий.

Загварыг Голландын дизайнерын компани MVRDV, Тяньжин дахь Хот байгуулалт, хотын загварын сургуультай хамтран боловсруулсан байна. Энэ архитектурын гайхамшиг нь Тяньжины соёлын бүс болох Бинхайд байрлах бөгөөд «Око Бинхай» гэж нэрийддэг.

Номын сан 34.000 м2 талбайтай, 1.2 сая орчим номтой. Нэгдүгээр давхарт уншлагын танхим, амралтын хэсэг, уулзалтын өрөө байралдаг бол компьютерын болон аудио өрөөнүүд дээд давхард байрладаг.

Ингэж номын сан харагддаг байх нь!