БШУЯ-наас өчигдөр (2023.09.04) багшийн цалин, нийгмийн баталгаа, төсвийн тодотгол болон засгийн газрын тогтоолын дараах үр нөлөөний талаар мэдээлэл өгөв. 

Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ "БШУ-ны сайд өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ "Засгийн газрын есдүгээр сарын 1-ний өдрийн тогтоолоор гүйцэтгэлийн үнэлгээгээр нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн багшийг 50 хувийн урамшуулал авах боломжийг нээлээ. Ингэснээр 50 хувийн урамшуулал авсан багш нь 2.5 сая төгрөгийн цалин авах боломж нь бий болж байгаа юм" гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн сайн ажилласан багшийн цалин өндөр байх боломжийг бүрдүүлсэн болохоос биш багш нарын дундаж цалин 2.5 сая төгрөг боллоо гэж хэлээгүй юм" гэлээ. 

Түүний мэдээлснээр, сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургууль өмнө нь тогтмол зардал, хувьсах зардал гэсэн хоёрхон бүтэцтэй байсан бол багш нарын цалин хөлсийг шийдэх асуудлын хүрээнд гүйцэтгэл, үр дүнгийн санхүүжилт буюу урамшуулал гэсэн шинэ бүтэцтэй болжээ. 

Багш нарын үндсэн цалин (Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор)

Ерөнхий боловсролын сургуулийн багш - 1,273,000 төгрөг 

Сургуулийн өмнөх боловсролын багш - 1,337,000 төгрөг юм байна. 

ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ 

Мэргэжлийн зэрэг - Зөвлөх 20%, Тэргүүлэх 15%, Заах аргач 10%

Докторын зэрэг - 20%

Орон нутгийн - Аймгийн төв 8%, Сумын төв 10% 

Ур чадвар - 5-25% 

Төрийн алба хаасан- Ажилласан жил тутамд 1% 

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ 

ЗАН удирдсан 5%

СУРГУУЛИЙН БАГШ 

Анги даасан 10%

ЗАН удирдсан 5%

Кабинет лаборатори хариуцсан 5%

Илүү цаг /Үндсэн цалин, нэмэгдэл*1,5/

Бусад нэмэлт чиг үүрэг