Сүхбаатарын талбайд багш нар жагсаал хийнэ

peak.mn
08 сарын 30, 2017

Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын төрийн өмчийн сургуулийн 30 мянга гаруй багш цалингаа нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт хандаад байгаа. Засгийн газар энэ сарын 24-нд хариу өгөх байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй гэсэн шалтгаанаар өнөөдөр жагсаал хийж байна. Багш нарыг нэгтгэсэн хөдөлгөөн өнөөдөр ямар нэгэн хариу өгөхгүй бол  цаашдаа дараагийн арга хэмжээг авна гэдгээ ч хэллээ 

Багш нарын хөдөлгөөн Засгийн газарт гурван заалт бүхий шаардлага хүргүүлсэн.

Нэгдүгээрт, Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх.

Хоёрдугаарт, Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой тогтоох, багшийг төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж цалингийн шатлалыг шинэчлэх

Гуравдугаарт, Боловсролын салбарын чанарыг сайжруулахад төрөөс анхаарч, 2020 он гэхэд багшийн цалинг олон улсын жишгээр 3500 ам.доллартай дүйцэх хэмжээнд хүргэх тухай дурдсан.



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.