УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудалд судалгаа хийхээр ажлын хэсэг байгуулсан. Ардчилсан намын ажлын хэсэг судалгаан дээрээ үндэслэж бүлгийн гишүүдэд зөвлөмж хүргүүлсэн байна. Нийт гишүүдийн саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал дээр нэгдмэл байр суурьтай оролцож, хариуцлага тооцох нь зүйтэй гэж санал нэгджээ. УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарласантай холбогдуулан тус бүлгийн гишүүд байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлэх юм байна. Гэхдээ эрх баригч намын дотоод асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.