Засгийн газрыг огцруулахаар МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын дэд даргад өргөн бариад байгаа. Тэгвэл өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдлаа. Хуралдаанаар АН-ын гишүүд огцруулах саналд нэгдлээ. Ингэснээрээ УИХ-д суудалтай 76 гишүүний 53,9 хувь нь Засгийн газрыг огцруулах асуудал дээр санал нэгдээд байгаа юм. Хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах тухай өргөн барьсан асуудлыг долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар, 15 хоногийн дотор УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх учиртай.