Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Г.Чулуунбаатар цалин нэмэгдүүлэх асуудлаар багш нарын төлөөлөлтэй өнөөдөр уулзаж ярилцлаа. Уулзалтаар боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, менежментийг сайжруулах боломжийг судалж, бололцооныхоо хүрээнд бүх асуудлыг шийдэх талаас нь ажиллана гэж салбарын сайд хэллээ.