Хятадад суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа: Дараах шаарлагыг хангасан байхыг шаардсан байна.

1. Ярилцлага

Бичгийн шалгалтад тэнцсэн Бакалаврт бүртгүүлэгчдийн ярилцлагыг 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөрт, Магистрантур, докторантур бүртгүүлэгчдийн ярилцлагыг 3 дугаар сарын 31 ба 4 дүгээр сарын 01-ний өдөрт зохион байгуулна.

2. Ярилцлагад ороход шаардлагатай материал:

1)    Иргэний үнэмлэх эх хувь болон хуулбар хувь;

2)    “БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцахыг хүсэгчдийн анкет”;

(Хятад эсвэл англи хэлээр бөглөнө, онлайнаар бүртгүүлсэн тохиолдолд татаж аваад хэвлүүлэх боломжтой, 

www.csc.edu.cn/studyinchinaэсвэл www.campuschina.org сайтаар бүртгүүлнэ.

БҮРТГЭЛД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ

Бүртгэлийн явцад шаардагдах сонголт /TYPE: A,4961/

3)    Дүнгийн тодорхойлолт. Хятад, англиас бусад хэл дээр байгаа бол баталгаат орчуулгын хамт;

4)    Хятад улсад суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (Бакалаврт 200, Магистрантурт 500, Докторантурт бол 800-аас цөөнгүй үгтэй байх) Хятад эсвэл англи хэлээр бичнэ;

5)    Тодорхойлох захидал. Хятад улсад магистрантур, докторантурт суралцах бол 2 профессор эсвэл дэд профессорын тодорхойлох захидал ирүүлэх шаардлагатай, хятад эсвэл англи хэлээр бичнэ.

6)    Хөгжмийн мэргэжлээр суралцах бол суралцагч өөрийн бүтээл; Дүрслэх урлагийн мэргэжлээр суралцах бол суралцагч өөрийн зурсан 2 хар зураг, 2 өнгөт зураг ба 2 өөр төрлийн бүтээлээ ирүүлнэ;

7)    Суралцахыг хүсэгч 18 нас хүрээгүй бол Хятад Улсад байх хууль ёсны асран хамгаалагчийн хууль зүйн бичиг баримтыг ирүүлэх шаардлагатай;

8)    Хятад Улсад 6 сараас дээш хугацаагаар суралцах бол “Эрүүл мэндийн хуудас”-ын хуулбарыг ирүүлнэ (Улсын Нэгдүгээр төв эмнэлэгээс авах, Англи хэлээр, Эх хувиа өөртөө хадгална). Суралцахыг хүсэгч “эрүүл мэндийн хуудас”-ын дагуу үзлэгт хамрагдана. Дутуу, өөрийн зураг наагаагүй, эсвэл зурган дээр тамга дарагдаагүй, эмчийн болон эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй тохиолдолд “Эрүүл мэндийн хуудас”-ыг хүчингүйд тооцно. Үзлэгийн үр дүнгийн хүчинтэй хугацаа 6 сар;

9)    Дараах материал байвал ирүүлнэ үү:

- Хятадын Засгийн Газрын тэтгэлэгт оюутныг хүлээн авах сургуулиас гаргасан урьдчилсан урилга;

- Хэлний ур чадварын гэрчилгээ. HSK, IELTS, эсвэл TOEFL-ын дүнгийн хуудас гэх мэт. 

*Дээр дурдсан материалын эх хувь болон хуулбарын хамт ярилцлагад орно.

ДӨРӨВ.  Тэтгэлэгт нэр дэвшүүлэх ба суралцуулах

Ярилцлагад тэнцсэн бакалаврт бүртгүүлэгчдийн нэрсийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр , Магистрантур, Докторантурт бүртгүүлэгчдийн нэрсийг 4 дүгээр сарын 5-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныүүдний самбарт болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэд тус тус байрлуулна.

Сонгон шалгаруулалтын дүнтэй холбоотой асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ямар нэгэн тайлбар хийхгүй болно.

Бакалавр, Докторантурын шалгаруулалтад тэнцсэн иргэд 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөрт, Магистрантурын шалгаруулалтад тэнцсэн иргэд 4 дүгээр сарын 8-ны өдөрт нэр дэвшүүлэхэд шаардлагатай баримт бичгийн жагсаалт, материал, мэдээллийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна. (Цагийг сонгон шалгаруулалтын дүнтэй хамт ЭСЯ-наас мэдээлнэ).

Тухайн нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авахсургууль хамтран гаргана. Хятад хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай иргэд Хятадын талаас хуваарилсансургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үргэлжлүүлэн БНХАУ-ынЗасгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Суралцагч замын зардлаа хариуцах бөгөөд БНХАУ-ын Засгийнгазраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг санхүүжүүлнэ.