3 дугаар сарын 01-ний өдөр Барселон хотод Mobile World Congres технологийн хурал болж өндөрлөсөн. Уг хурал дээр хамгийн сүүлийн үеийн гар утасны үйлдвэрлэгчид өөрсдийн шинэ бүтээлүүдээ танилцуулдаг юм. Харин энэ жилийн хувьд тус хурал iPhone X гар утасны хувилбаруудын өрсөлдөөн болж хувирсан байна.Томоохон Samsung зэрэг компаниудын зэрэгцээ Хятадын стартапууд оролцсон юм. Харин Хятадын компаниудын бүтээлүүдийн дунд iPhone гар утасны сүүлийн загварыг хуулбарласан бүтээлүүд байсан байна.

Жишээлбэл, Leagoo S9 Pro ухаалаг гар утасны танилцуулга дээр Британийн Tottenham Hоtspur багийн Ледли Кинг хөл бөмбөгчин асан дуураймал “алиман”бүтээгдэхүүнийг зар сурталчилгааны зурагт хуудас нь дээр инээмсэглэн сурталчилжээ.

 

Хятадын Doogee V стартап нэгэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. Уг бүтээгдэхүүн сүүлийн айфоны загварыг дэлгэцэн дээр суулгаж өгсөн хурууны хээ мэдрэгчээс бусдыг усны дусал мэт дуурайсан байна. Үйлдвэрлэгч үүнийгээ бүтээгдэхүүний хамгийн гол давуу тал гэжээ.

 

Asus компаний Zenfone 5 гар утас Applе гар утасны дуураймал хувилбар болжээ. FaseID-ны оронд тус гар утас ар талдаа хурууны хээ мэдрэгчтэй юм байна. Шүүмжлэлд компани тренд болж буй зүйлд эсэргүйцэл үзүүлж чадахгүй учир хэрэглэгчдэд таалагдаж байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь зохистой гэжээ.