Хэрвээ танд airpod чихэвчээ хаа нэг газар байрлуулан мартах эсвэл алдчих вий гэсэн айдас байдаг бол 22 настай Америкийн Виржиниа мужийн нэгэн эмэгтэй гайхалтай арга олсон байна. 

Гайхалтай шинэлэг бас загварлаг Airpods ээмэг нь “Airings” хочтой ба тэрээр уг шинэ бүтээлээ твиттер хуудаст зурагны хамт байрлуулснаар олны анхаарлыг маш их татжээ. 


Тэрээр buzzfeed-д өгсөн ярилцлагадаа түүний гол санаа нь дахин чихэвчээ алдахгүй байхаас үүдэлтэй хэмээн хэлжээ. Тэрээр “Миний муур өмнө нь хоёр ч утасгүй чихэвчийг маань сүйтгэсэн. Тэгээд би Airpod-ийг худалдаж авсан. Миний чихэвч муур хазах утасгүй ч гэсэн надад түүнийг найдвартай хадгалах газар хэрэгтэй байсан" хэмээжээ.

Түүнд ээмэг бүтээхэд цаг л хангалттай ба чихэвчийг барьдаг илүү эд ангийг захиалгаар хийлгэдэг гэнэ. Хүмүүс түүний энэ санааг “хошин” гэж үзсэн ч сошиал медиагаар эерэг хандлагатай байгаа аж. Тэрээр энэхүү ээмгээ 20 доллараар Shopify-аар дамжуулан зарж байгаа ба загвар дизайныг хувь хүний сонирхолд нийцүүлэн бүтээх боломжтой гэдгээрээ давуу талтай байна.




Эх сурвалж: nextshark.com