ХАМГИЙН ГОЛ ХОМСДОЛ

Судалгааны үр дүнг хүнд өвчилсөн, урт амьдрахыг хүсдэг хүмүүст хамгийн ихээр ач холбогдолтой хэмээн олон улсын Journal of the American Medical Association, JAMA сэтгүүл бичиж байна. Эрдэмтэд cardiometabolic өвчлөлөөс болсон нас баралт болон арван бүтээгдэхүүний хэрэглээ, шим тэжээлийн хоорондох харилцааг тогтоожээ. Энгийнээр хэлбэл зүрх судасны өвчлөлийн талаар юм. Манай улс болон бусад улс орнуудад нас барагсдын дийлэнх нь энэхүү өвчлөлөөс болж нас барж байна. Үүнээс гадна чихрийн шижин өвчин настай хүмүүсийн амьдралын чанарыг муутгаж, хүндрэлд хүргэж болзошгүй юм.

Дэлхийн нийт хүмүүст дутагдаж байгаа хамгийн гол элемент бол омега-3 хүчил юм.

- Энэ нь зөвхөн хүний биед хүнстэй орж байдаг юугаар ч зүйрлэшгүй тослог хүчил юм хэмээн “Эрүүл хооллолт” Үндэсний Судалгааны төвийн тэргүүн, доктор профессор Олег Медведев тайлбарлаж байна. Омега-3-ийн бага хэрэглээ шинэ өгөгдлийн дагуу хамгийн их “үхэл” нэртэй дутагдал юм. Ийм төрлийн хүчлийг агуулж байдаг бүтээгдэхүүн бол далайн бүтээгдэхүүн, далайн загас, тэр тусмаа хөлдөөсөн  далайн бүтээгдэхүүн, далайн загас юм.


ТЭМДЭГЛЭЛ

Загасны ач тусын тухай хүн бүр мэднэ. Гэхдээ загасыг хүн бүр янз бүрийн шалтгаанаар байнга хэрэглэж чаддаггүй. Далайн бүтээгдэхүүнээс гадна омега-3 хүчлийг маалингын тос агуулдаг хэмээн Медведев зөвлөлөө. Үүнээс гадна навчит ногоо, хушга, рапсын тосонд агуулагддаг байна.


МАХЫГ БАГАСГАЖ, САМРЫГ ИХЭСГЭ

Хүний бие махбодид чухал үүрэг гүйцэтгэх, хүний биед дутагдаж байдаг хүнсний бүтээгдэхүүнд мөн самар, жимс, ногоо, үр зэрэг орсон байна.

Харин судлаачид хүнд өвчнийг хүндрүүлж, тэдгээрээс болж хугацаанаас өмнө үхэлд хүргэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн тооноос давсыг онцолжээ. Дараагаар нь боловсруулсан махан бүтээгдэхүүн- зайдас, хиам , элсэн чихрийн агууламжтай ундаа болон улаан махыг тэмдэглэжээ. Хэдий эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэж болох ч хэмжээ хязгаартай идэх хэрэгтэй. Улаан махан төрлийн хоолыг долоо хоногт нэг удаа идэхэд хангалттай, харин бусад өдрүүдэд цагаан махан бүтээгдэхүүн хэрэглэж цэсээ өргөжүүлэх хэрэгтэй. 


МАШ ЧУХАЛ

Шинжлэх ухааны ажил, судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийвэл: Хортой бүтээгдэхүүн хэрэглэх эсвэл хэрэгтэй бүтээгдэхүүний дутуу хэрэглээ- үр дүн нь бараг л ижил байна, хүний амьдрах наслалтыг богиносгоно хэмээн Медведев хэлжээ. Зөвхөн тэнцвэртэй, хатуу хоолны дэглэм таны амьдралын чанарыг дээшлүүлж, хугацаанаас өмнөх үхлээс сэргийлж чадна. Өдөрт 250 мг омега-3, 400 гр жимс, ногоо, самар 20 гр-аас багагүй хэрэглэх нь зүйтэй.


МЭДЭЭД АВ!

Урт наслалтад хэрэгтэй 6 хүнсний бүтээгдэхүүн болон амьдралыг богиносгодог 4 бүтээгдэхүүн.

  Танд хэрэгтэй: 

  1. Омега-3 - өдөрт 25 мг
  2. Самар болон үр - өдөрт 20 гр
  3. Ногоо – 400 гр-аас багагүй
  4. Жимс – 300 гр - аас багагүй
  5. Бүхэл үр – 125 гр- аас багагүй
  6. Тослог хүчил - өдрийн энергийн 11% - аас багагүй

  Танд хэрэггүй:

  1. Улаан мах
  2. Элсэн чихэр
  3. Боловсруулсан мах
  4. Давс