АНУ-ын коллежийн дөрвөн оюутан Францын Марсель хотын метроны буудал дээр байх үед нь үл таних этгээд тэдэн рүү газ болон хүчил цацжээ. Халдлагад өртсөн оюутнуудын хоёр нь эмнэлэгт хүргэгдэж, хоёр нь хүнд хэлбэрийн шоконд орсон бөгөөд цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан 41 настай эмэгтэйг баривчилсан нь сэтгэцийн хувьд эрүүл биш хэмээн мэдэгджээ.