“Prodigy” хамтлагийн дуучин, 49 настай Кейт Флинт өнгөрсөн Даваа гаригт Английн Эссэкс дахь 1.5 сая фунтын үнэ бүхий эдлэндээ нас барсан олджээ. Түүнийг хувийн шалтгааны улмаас амиа егүүтгэсэн гэж үзэж буй бөгөөд тэрээр Австралид  аялан тоглолт хийж ирээд удаагүй байсан аж. 

Түүний үхлийн талаарх гаргасан 2 минутын богино мэдэгдэлд өөрийгөө боомилсон ба амиа егүүтгэхээс өмнө ямар нэг мансууруулах бодис хэрэглэсэн үгүйг шинжлэн дүгнэлт гаргаж байгаа тухай мэдээлжээ.

Шүүх хурлын үеэр хийсэн мэдэгдэлд “49 настай ноён Флинт нь гэрээсээ хариу үйлдэл үзүүлэх боломжгүй олдсон ба түүнийг олсон даруйд түргэн тусламж дуудсан. Эмнэлгийн тусламж ирэхэд тэр амьсгаа хураасан байсан. Цагдаагийнхан байлцсан бөгөөд хэргийг гадны оролцоогүй, ямар нэг сэжиг илрээгүй” гэж баталсан байна. 

Хамтлагийн ахлагч, 47 настай Ховлет инстаграм хуудсандаа “Би үнэхээр шоконд орсон. Бас маш уур хүрч, зүрх сэтгэл шаналж байна. Тайван нойрсдоо анд минь” хэмээн бичжээ. 

Кейт нь хөгжимчин, дуучин бас авьяаслаг бүжигчин бөгөөд урт хугацааны туршид архи, мансууруулах бодисын донтолт, сэтгэл гутралтай тэмцэж байсан ба түүний гэрлэлт нь зугаа цэнгэл хөөсөн амьдралын хэмнэлээс нь холдуулж байсан аж. 

Гэсэн ч тэр Япон гаралтай эхнэр DJ Кайаас хэдэн жилийн өмнө хөндийрөн гурван хүүхдийн ээж болох Кэлби гэх бизнесс эмэгтэйтэй хоёр жилийн хугацаанд болзсон байна. 

Түүний үхэл Кэлбид маш хүнд туссан бөгөөд “түүнийг аз жаргалгүй, сэтгэцийн асуудалтай тэмцэж байсныг мэдээгүй” хэмээн харамсан хэлжээ. Уг хэргээс харахад Кейт нь хэдэн долоо хоногийн өмнөөс амиа егүүтгэхийг төлөвлөж байсан нь ил бөгөөд хайртай дуучнаа алдсанд фенүүд нь харамсан гашуудаж байна.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk