1. Та өглөө хэдэн цагт босдог вэ?

Ихэвчлэн хүүхдүүдээ дагаад л өглөө 7:30-д босдог. 


2. Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

Голдуу өглөө 9:00 цагаас эхлээд орой 19:00 цаг хүртэл ажилладаг.


3. Хоолондоо өдөрт ихэнхдээ хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

Ихэвчлэн гэртээ хоол иддэг, хааяа л гадуур хооллодог


4. Идэхээс татгалздаг хүнс?

Гурил, талх. Ер нь тэгээд өөрийгөө нээх их хорьдоггүй, идмээр байгаа зүйлсээ идэхийг чухалчилдаг. 


5. Өдөр хэдэн удаа хооллодог бэ?

 Гурван удаа хооллодог.


6. Ямар банкаар үйлчлүүлдэг вэ?

Хаан банк, Голомт банк


7. Мэдээлэл авдаг эх сурвалж?

Фэйсбүүк. Ихэвчлэн Google - ээс мэдээ мэдээлэл хайдаг.


8. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

"Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номыг уншиж байна

9. Сэтгэл санаа тавгүй үед очдог газар байгаа юу ?

Байхгүй дээ, гэртээ л байдаг даа. 


10. Та өөрийгөө өнгөөр илэрхийлбэл?

Улаан


11. Ажлаа урьдчилан төлөвлөдөг үү? эсвэл тухайн өдрөөс шалтгаалж өөрчилдөг үү ?

Долоо хоногийн өмнөөс эхлэн төлөвлөдөг. 


12. Ямар маркийн гар утас барьдаг вэ?

Samsung Note 8 


13. Ямар маркийн машинтай вэ?

Nissan x trail


14. Дуртай үнэртэй ус: 

Hugo boss


15. Авахдаа хэзээ ч гар татдаггүй зүйл?

Байхаа больсон шдээ хэхэ. Хүүхдүүддээ юм авахад л гар татдаггүй


16. Бодол биелдэг гэдэгт итгэдэг үү?

Итгэдэг.


17. Урьд насанд итгэдэг үү, тэгвэл ямар хүн байсан гэж боддог вэ?

Эрэгтэй хүн байсан болов уу. /инээв/


18. Өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ? /Би ийм л хүн гэдэг ч юм уу/

Шулуун, шударга хүн.


19. Багийн мөрөөдөл, мөрөөдөлдөө хүрсэн үү?

Хүрсэн. Би яг мөрөөдлөөрөө амьдарч байна. Загвар зохион бүтээгч боллоо. өөрийн брэндийг гаргалаа, загвар өмсөгч болно гэж бодож байсан болсон. Дуулах дуртай,  дуулж байна.


20. Хамгийн дургүй зан чанар? 

2 нүүртэй хүнд дургүй. 


21. Эмэгтэй хүний хамгийн сайхан харагдуулдаг зүйлийг юу гэж боддог вэ?

Үс


22. Өөрийгөө хөглөж эрч хүч авдаг зүйл

Хийж байгаа ажлаасаа, бүтээгдэхүүнээ өөрөө урлаад сууж байх тэр мөч. 


23. Хэзээ нэгэн цагт хийнэ дээ гэж бодож төлөвлөсөн зүйл:

Зөндөө байгаа. Гадаадын оронд салбараа нээх.


24. Кинонд ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

Боевик.  Анжелина Жоле шиг боевик дүр бүтээхийг хүсдэг.


25. Ямар киноны төрөлд дуртай бэ? 

Романтик, хайрын тухай кино.


26. Монголын хамгийн мундаг дуучин хэн бэ?

Камертон хамтлагийн Болд ах.