“Тахько” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар компанийн 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 108 төгрөг буюу нийт 128 сая 518164 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар болсон байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож ирэх тавдугаар сарын 1-ний дотор "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна хэмээн тус компаниас мэдэгдлээ.



МОНЦАМЭ