Манай улсын бизнес эрхлэгчид голдуу банкнаас зээл авч үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Банкны зээлийн гол сул тал нь бизнес эрхлэгчдийн бүх хөрөнгийг барьцаалснаар нэмэлт санхүүжилт авах, бизнесээ томруулахад чөдөр болдог. Гэтэл энэ санхүүжилтийн асуудлыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан мөнгө босгон шийдэж байгаа бизнес эрхлэгчид манай улсад сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход барьцаалах үл хөдлөх хөрөнгө бус харин бизнесийн нэр хүнд, итгэл үнэмшил чухал байдаг нь хэд хэдэн давуу талыг бизнес эрхлэгчдэд олгодог.

1. Хөрөнгийн зах зээлээр дамжуулан хүссэн санхүүжилтээ татах боломжтой

Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах хамгийн том давуу тал бол уламжлалт банкны зээлтэй харьцуулахад их хэмжээтэй, урт хугацааны санхүүжилтийг татах боломж юм. 

Товчхондоо хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа олон нийтэд санал болгох, бизнесийн үйл ажиллагааны онцлогт тохирсон өрийн бичгийг гаргах, компаниуд хоорондоо нэгдэх, хувийн хөрөнгө оруулалт татах зэрэг олон санхүүжилтийн сонголтуудаас нэгийг нь сонгож болно.

2. Санхүүжилтийн уян хатан нөхцөл

Тухайн бизнесийн онцлогт тулгуурлан санхүүжилтийн өртөг, хугацаа, эргэн төлөлтийг уян хатан байдлаар тохиролцох боломжийг хөрөнгийн зах зээл л өрийн бичиг гаргах компанид олгодог.

3. Харилцагч, хамтрагчтайгаа нэг завинд суух

Хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татахад мэргэжлийн байгууллагууд болон олон нийт хөрөнгө оруулагчаар оролцдог. Энэ нь компаниудад зөвхөн санхүүжилт татахаас гадна үнэнч харилцагч, хамтрагчаа өөрсдийн хөрөнгө оруулагч болгож урт хугацаанд хамт байх боломжийг бий болгодог.

4. Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах харьцангуй хялбар болсон

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байна. Манай Мандал капитал маркетс ҮЦК л гэхэд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 20 гаруй компанид 220 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээлээс амжилттай татан төвлөрүүлэн зах зээлд тэргүүлэгчдийн нэг болоод байна. Энэ бол хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо нэмэгдсэн, бүтээгдэхүүн үйлчилгээ хялбар болж байгаагийн илрэл юм. 

Монголын томоохон компаниуд өөрсдийн алсын хараанд нийцүүлэн хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татахыг улам бүр сонирхож байгаа учраас ойрын жилүүдэд хөрөнгийн зах зээлийн өсөлт улам эрчимжих болно.

Өөрөөр хэлбэлт хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох нь АЛСЫН МОРИНД ДӨРӨӨЛӨХТЭЙ адил гэдгийг компаниуд ойлгож эхэлсэн.

Танай компанид санхүүжилт хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бид тань руу удахгүй холбогдох болно.

Бүртгүүлэх линк: https://mandalcapital.com/value-investor

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:7575-3399

Манай фэйсбүүк хуудсаар зочлоорой: https://www.facebook.com/Mandalcapital/