1. Amazon компани үүдний хонх хийдэг Ring гэх старт-апыг нэг тэрбум гаруй доллараар худалдаж авахаар болов. Ring нь гэрийн үүдэнд ирсэн хүмүүсийг камертаа буулгаж, гэрийн эзний ухаалага гар утас руу илгээдэг үйлчилгээ билээ. 

2. Facebook-ийн захирал Эндрью Босуорт Дональд Трамп сонгуулийн сурталчилгаагаараа фэйсбүүкийн зар сурталчил-гаанд Хиллари Клинтоноос их мөнгө зарцуулсан гэх мэдээллийг үгүйсгэлээ. Босуорт график үзүүлж, Трампын сурталчил-гаа сонгуулийн сүүлийн долоо хоногуудад багассаныг харуулсан юм. 

3. Snapchat шинэчлэгдсэнээс хойш татаж авах хэмжээ нь багасчээ.

4. Билл Гэйтс цахим валютыг бусад технологитой харьцуулбал "үхэл таригч" хэмээжээ. Хүмүүс цахим валютаар хар тамхи худалдан авч, мөнгө угааж, террористуудыг санхүүжүүлдэг талаар ноён Гэйтс Reddit AMA-д ярьсан байна. 

5. Twitter-ийн гүйцэтгэх захирал асан Дик Костоло фитнессийн шинэ апп Chorus-ыг хаажээ. Аппын зорилго нь хэсэг найзууд нэгдэж зорилго тогтоон нэг нэгнээ урамшуулах, түлхэц болох байсан юм. Гэвч хэрэглэгчдийг хэдэн долоо хоногоос цааш барьж чадаагүй гэнэ. 

6. Apple-ийг хамтран үүсгэн байгуулсан ноён Стив Возниакаас 70 мянган доллартай тэнцэх цахим валют хулгайлжээ. 

7. Нууц баримт хадгалах Palantir фирм Нью Орлеансыг шинэ технологийнхоо туршилтын бааз болгон ашиглаж байсан тухай The Verge мэдээлэв. Энэхүү төхөөрөмжөөр гэмт бүлэглэлийн гишүүд болон бусад гэмт хэргийг мөрдөх боломжтой аж. 

8. Uber-ийн захирлуудын нэг Фрэнсис Фрей жил бололгүй ажлаасаа гарлаа. Түүнийг компанийн ёс зүйн асуудлыг шийдэх үүрэгт томилсон байсан юм. 

9. Google компанид сүүлийн гурван жилийн турш мэдээллээ хаалгах 2.4 сая хүсэлт ирснээс 43 хувийг нь хүсэлтийнх нь дагуу шийдвэрлэжээ. Урьд нь ийм хүсэлтийг ихэвчлэн хувь хүмүүс тавьдаг байсан бол одоо жүжигчид болон улстөрчдөөс ийм хүсэлт их гарах болсон байна. 

10. Moonfruit компанийг үүсгэн байгуулагч Венди Тан Уайт өөрийн хиймэл оюун ухаан, нарийн технологийн санг байгуулах гэж байна. Тэрбээр BGF Ventures-ээс салмагцаа ийм шийдвэр гаргажээ. Уайтын хэлж буйгаар хиймэл оюун ухаан компьютер технологийн салбарыг гар утас шиг өөрчилж чадах аж.