Энэ сарын 27-нд болох хоёр Солонгосын удирдагчдын уулзалтын үеэр Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах, энх тайвныг бэхжүүлэх болон хоёр Солонгосын харилцааг сайжруулах асуудлууд нь яриа хэлэлцээний гол сэдэв байх болно хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч мэдэгджээ.
 
“Ирэх 9 дүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Умард Солонгостой байгуулах энхийн гэрээнд АНУ болон Өмнөд Солонгос улс гарын үсэг зурж магадгүй. Одоохондоо энэ талаар ярих эрт байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.  
 
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн сарын 25-28-нд Хятад улсад гэнэтийн айлчлал хийж, тус улсын дарга Си Жиньпинтэй хэлэлцээ хийсэн билээ. Тэрбээр Мүн Жэ Ин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийхээсээ өмнө гадаад дахь анхны айлчлалаа хийсэн нь энэ юм.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг