Facebook компани платформынхоо хэсэг хэрэглэгчид зориулан "Downvote" буюу дислаик товчлуур гаргажээ. Үүгээр тэд таалагдаагүй, худал мэдээлэлтэй, төөрөгдүүлсэн гэж үзсэн постдоо дислаик дарах юм байна. Компанийн зүгээс хэсэг хэрэглэгчид зориулсан нь туршиж байгаа хэлбэр биш болохыг хэлжээ. "Бид олон нийтэд зориулсан пэйжүүдийн постны доорх сэтгэгдэлд бидэнд хариу өгөх арга хайж байна. Үүнийг зөвхөн АНУ-аас фэйсбүүкт хандаж буй цөөн тооны хүн л дарах боломжтой" хэмээн Huffington Post-д хариулжээ. 

Эх сурвалжууд харин дислаик товлуур бол туршилтынх, хэсэг хугацааны дараа алга болно, үүнээс болж пост, пэйжийн үнэлгээнд ямар нэг өөрчлөлт орохгүй гэж мэдэгдсэн юм. Харин компанийн зүгээс бол энэхүү товчлуур тэдэнд тодорхой мэдээлэл өгөх зориулалттай гэсэн билээ. Технологийн сэтгүүлч Тэйлор Лоренц товчлуур пүрэв гарагт зарим нэг группд идэвхжсэнийг хэлсэн. Түүний хэлж буйгаар шинэ товчлуурын тусламжтай бусдыг доромжилсон, ёс бус сэтгэгдлүүд сэтгэгдэл хэсгийн хамгийн доор очих магадлалтай аж.