Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын гэрт өчигдөр орой Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийсэн билээ. Тэгвэл өнөө өглөө үүрээр түүнийг төрсөн дүүгийнх нь хамт Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Өчигдөр орой "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн захирал Т.Ганболд "Цензургүй яриа" нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүүгийн талаар ноцтой баримтуудыг дэлгэсэн билээ. Тухайлбал түүний талаар эдгээр баримтыг дэлгэсэн юм.

1.Д.Дорлигжав хүмүүсээс нийт 130 сая доллар авсан гэж МАН-ын хариуцлагатай албан тушаалтай хүн надад хэлж байсан. 

2. Д.Дорлигжав 800 мянган долларын хэргийг дарж чадсан хүн. Тухайн үед УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарчихсан, олон нийтийн мэдээллээр хэрэгслээр цацагдчихсан байхад л замхруулж чадсан хүн. 

3. Д.Дорлигжавын дүүгийн компанид өгсөн 4,0$ сая бол зѳвхѳн олонд ил болсон нэг хэсэг нь шүү дээ.Цаана нь бас байгаа.

4.Д.Дорлигжав тухайн үед Монгол улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан хэрнээ авах гэж байсан компанийг  нь намайг авчихлаа гэж төлөөллийн хүмүүсээрээ татвар, ёндоо нэхэж дарамталсан.

Дэлгэрэнгүй нь энд дарж уншина уу.