Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр хоногийн өмнө Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт Нийслэлийн прокурорийн газраас  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий гурван хүнийг яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид  гомдол гарган шүүх хуралдаан 2019-01-14-ний 15:00 цагт товлогдсон байна.

Дашрамд сануулахад Дамбий овогтой Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон билээ.