Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг үргэлжлүүлэн цагдан хорих санал ирсэн учраас өнөөдөр 12 цагт ХУД эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал зарлагдсан юм.

Шүүхээс Д.Дорлигжавыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.

Шүүхийн шийдвэр:

Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт холбогдох цагдан хорих  хугацааг сунгуулах прокурорын саналыг 2019 оны 02 сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт холбогдох хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд цагдан хорих хугацааг сунгуулах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж өнөөдрөөс тэдний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргаж шийдвэрлэлээ