НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ: 

Жинхэнэ нөхөр чамайг сөхрөн унавал босгож, өндөрт дүүлэхэд чинь улам дээш өргөх болно.  Хелен Томсон 

Нөхөрлөл хэдхэн хором ч үргэлжилж болно. Гэвч тэр хэдхэн хоромд ярилцсан үг, ширтэлцсэн харц амьдралыг өөрчилж, насан туршийн тайтгарал, итгэл найдвар, тэсвэр тэвчээр өгөх нь бий.  Памела Дагдэйл

Нөхөрлөлийн жинхэнэ хэмжүүр юу вэ?... Нөхрийнхөө зовлон гачаалыг нимгэлэх гэж харамгүй үрсэн цаг хугацаа л байх...  Ричард Форд

Мөнхийн найзыг олоход бэрх.  Плутарх

Нөхөд салгуу алсад ч цуг, ядуу тарчиг ч баян чинээлэг, сул дорой ч хүчирхэг байдаг. Бүр тайлбарлаж боломгүй нэг зүйл нь- өөд болсны дараа ч амьдрал нь үргэлжилж байдаг.  Цицерон (МЭӨ 106-43)

Хэн нэгэн өөрийг чинь үгүйлж байгааг мэдрэхээс илүү үнэ цэнтэй зүйл гэж хорвоод үгүй.  Диана Дорс 

Нөхөрлөлийн хамгийн том шалгуур бол хүнд үед нь туслах, үг дуугүй туслах.  Махатма Ганди

Ганцаараа болгоод байдаг хүн ч анд нөхрөөр дутаж гачигддаг.  Хятадын зүйр үг

Намайг сонсож үрсэн амьдралын чинь хором бүхэнд баярлалаа!  Стюарт болон Линда Макфарлайн

Найз гэдэг хэнд ч тайлдаггүй үүдээ өмнө чинь дэлгэн угтах тэр хүн юм.  Пэм Браун 

Сэтгэлийн дулааныг илэрхийлэх хамгийн дөхөм үг бол "Нөхөрлөл" билээ.  Августин Биррел

Бусадтай хуваалцсан бүхэн хүүрнэлт амьдралын хуудаснаа дурайх яруу найраг болдог.  Зигмунд Фройд

Ном, нөхөд хоёр цөөн, чансаатай тусмаа дээр. 

Анд нөхрөө сонгохдоо хянамгай ханд, солихдоо бүр ч болгоомжил.  Бенжамин Франклин

Нөхөрлөл гэдэг анд нөхрийнхөө сайхан чанарыг эрхэмлэн хайрлаж, хөхүүлэн дэмжихийн нэр юм.  Томас Жефферсон

Нөхөрлөл гэдэг насны нар жаргахад өндийн тодордог сүүдэр юм.  Жан Де Ла Фонтан

Утас маань хэзээ ч дуугарахгүй нь гэж гуниглан бодоход л чи миний ганцаардлыг мэдэрчихдэг. Ийм үед "Байна уу? Би байна аа" гэх чинь энэ дэлхийн аз жаргал үүтгэгч хамгийн сайхан үгс болохыг би ухаардаг билээ.  Кристан Харрис

Нөхөрлөл бол харилцан ойлголцдог хүмүүстэйгээ хов ярьж, хөгжилдөж, танин мэдэж, амар тайван байх орон зай билээ.  Розалин Чиссик