Эстонийн шинэ компани “Velmenni” дата дамжуулах Li-fi хэмээх шинэ аргыг ажлын байранд туршихад, амжилттай үр дүн гаржээ. Li-fi нь гэрлийн үүсвэр ашиглан секундэд нэг хүртэл гигабайтын хурдтай интернэт дамжуулдаг байна. Үүний тулд ердийн хэмжээтэй LED гэрэл, интернэт холболт, фотодатчик байхад л хангалттай аж. 

Li-fi лабораторийн туршилтын явцад 224 гигабайтын хурдаар интернэт дамжуулж байжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Дипак Соланки Li-fi гурваас дөрвөн жилийн дотор хэрэглэгчдэд хүрнэ хэмээсэн юм. Энэхүү технологийг анх Эдинбургийн их сургуулийн профессор Харальд Хаас зохион бүтээж, 2011 онд ТЕД арга хэмжээгээр танилцуулсан байна. Дэлхийд хэдэн зуун тэрбум байгаа гэрлийг интернэт дамжуулагч болгох боломжтойг тэрбээр онцолсон.

Li-fi-ийн гол давуу тал бол бусад радио долгионд саад болдоггүй. Тиймээс онгоцонд ашиглаж болох ажээ. Мөн радио долгион богино эх үүсвэр ашигладаг бол гэрлийн спектрум 10 мянга дахин том үүсгэвэртэй. Харин сул талаас нь дурдвал, нарны гэрэл шууд тусах үед дохио дамжуулахад саатдаг тул зөвхөн барилга дотор суурилуулах хэрэгтэй. Түүнчлэн хана нэвтэлдэггүй учир олон нийтийн газар хэрэглээ хязгаарлагддаг байна.