Дешенг нэртэй Хятадын фермер нь өөрийн youtube сувагтай бөгөөд өөрийн хөгжилтэй зан, эерэг энергээрээ хүмүүсийн анхаарлыг татдаг. Түүнээс гадна Хятадын зан заншил, уламжлалын талаар ярьдаг түүний Хятадын дийлэнх үндэстэн болох Хан үндэстэнтэй адилгүй төрх байдал нь шинэ үзэгчдийг төөрөгдөлд оруулдаг байна. 


Дешенг нь Хятадын харьяанд байдаг 15.000 Орос үндэстний нэг бөгөөд түүний амьдардаг Сюньке хот нь Орос, Хятад улсын хилийн ойролцоо байрладаг. 1917 оны 10 дугаар сард болсон Оросын хувьсгалын үеэр Дешенгийн өвөг эцэг Петров нь Амур голыг гатлан хил гарч зугтсан байна. 

Түүний орос элэнц эмээ нь Хятадын Шандун мужийн уугуул эртэй гэрлэсний дараа Хан үндэстний Донг овогтой болсон аж. Гурван үеийн дараа, Дешенг төрсөн орчин, соёлдоо шингэсэн гэнэ. Тэрээр зөвхөн зүүн хойд нутгийн Хятад аялгаар ярьдаг ба Хан эмэгтэйтэй гэрлэн хоёр хүүхэдтэй болжээ. Дешенг Орос гаралтай ч хувь заяаны эрхэнд Хятад орчинд өсч торнин, одоо тэдний нэгэн адил амьдарч байна. Түүний live stream нь Хятадын үндэстэн ястан хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар нээлттэй ярилцдаг тавцан болсон аж. Учир нь орон нутаг болон Хятадын хэвлэл мэдээллээр хүмүүсийн удам угсааны үүсэл болон өөрчлөлтийн талаар огт хэлэлцүүлэг явагддаггүй.

БНХАУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн 56 угсаатны бүлэг байдаг ч тэднийг онцлох ялгаа дутмаг. Хятадын нийт хүн амын 92 хувь нь Хан үндэстэнд хамрагддаг аж. Хуй, Манж, Солонгос зэрэг үндэстнүүдийн цөөнх нь Хан үндэстэнтэй ижил төстэй бол Уйгур, Казак, Тажик, Орос зэрэг бусад бүлэг үндэстний хувьд “Хятад” -ын уламжлалт үндэстэн ястаны тодорхойлолтод нийцэхэд төвөгтэй байдаг.


Арьс өнгө, гадаад үзэмжээрээ эдгээр бүлгийн хүмүүс нь үндэстний дийлэнх болох Хан үндэстний ялгаварлан гадуурхалт, хавчлагад илүү өртдөг. Тийм ч учраас Дешенгийн нэр хүнд өсөх болсон нь үндэстэн ястангууд арьс өнгөөр ялгаатай боловч, бусад хүмүүст тэдний ялгааг биш нийтлэг талуудыг олж танихыг уриалдагтай холбоотой гэнэ.




Эх сурвалж: nextshark.com