Мэргэжлийн хяналтын газраас зам дүүргүүдийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан барааны лангуу сүүдрэвч зэргийг буулгалаа. 

Уг ажилд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран ажиллажээ. Тэд уг ажлын хүрээнд “10000” нэрийн бараа худалдааны төвийн гадна талбайд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан лангуу, сүүдрэвч зэргийг албадан буулгасан байна. 

Мөн   ямар ч эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 40 дүгээр байранд иргэн Ц.Батбаатарын барьсан өргөтгөлийг зогсоожээ. Иргэн ААН байгууллага зөвшөөрөлгүйгээр газар ашиглавал Зөрчлийн тухай хуулинд заасны дагуу хариуцлага хүлээх аж.