Содмед, Эрхэм үйлстэн зэрэг эмэгтэйчүүдийн 5 эмнэлгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх санал хүргүүллээ

Б.Баясгалан
03 сарын 22, 2019

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмэгтэйчүүдийн 123 эмнэлэгт хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар эмнэлгүүд нь тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт хангалтгүй, нийтлэг стандарт удирдамжийн хэрэгжилт хангалтгүй зөрчлүүд илэрлээ. Илэрсэн зєрчлийг үндэслэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар нийт 22 эмнэлэгт торгуулийн арга хэмжээ авч, 2 нэрийн 370 ширхэг туншил эмийг хурааж, устгуулахаар комисст шилжүүлэв.

Ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй Содмед, Гурван гэгээ мед, Эрхэм үйлстэн, АСЯ, Амьдрал бэлэглэгч эмнэлгүүдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлэн ажиллажээ.

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.