Улаанбаатар сонгдо, Мед траума зэрэг 8 эмнэлгийн 14 албан тушаалтанд торгууль ногдуулжээ

Б.Баясгалан
09 сарын 27, 2019

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 228 эрүүл мэндийн байгууллагад 5 хяналтын чиглэлээр хамтарсан хяналт шалгалт хийжээ. Шалгалтын талаар өчигдөр мэдээлэл хийлээ.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлууд

Эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр илэрсэн зөрчил.

-Хүний нөөцийн хангалт / их эмч, сувилагчийн харьцаа 1:2.0/ 106 эмнэлэгт  стандартын шаардлаг хангахгүй. 

-Эрэмбэлэн ялгаж, шаардагдах яаралтай тусламж үзүүлж буй байдал 114 эмнэлэгт хангалтгүй.

-Эмч нар өвчний түүх, хяналтын картыг, сувилагч бусад дунд мэргэжилтэн анхан шатны бүртгэлийн маягтыг зааврын дагуу цаг хугацаанд  нь бүрэн гүйцэд хєтєлж хэвшээгүй, хэрэгжилт  123 эмнэлэгт хангалтгүй.

-Өрхийн үйлчлэх хүрээний хүн амын бүртгэл судалгаа, шилжилт  хөдөлгөөнийг шинэчлээгүй байдал 17 эмнэлэгт хангалтгүй байна. 0-2 сар,  2-12 сартай, 1-3 нас, 3-5 насны  хүүхдийг үзлэгт хамруулж, дүгнэлт  бичдэггүй, 13  эмнэлэгт хангалтгүй.

-Апрель” ХХК-ний  “Илизаров” эмнэлэг нь тусгай зөвшөөрөлд заагдаагүй лаборатори, рентгений чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Ханбатгүн, Анардарь,  Зохиомон, Аддиститжаргал, Хийлсхаард, Ачитны увидас, Авецина/СБД/,  Сумади, Соддэлгэц эмнэлгүүд нь орон тооны сувилагчгүй ажиллаж байсан.

-Хавдар судлалын үндэсний төв нь хүний нөөцийн хангалтыг сонгон  шалгаруулалт хийгдэхгүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж авч ажиллуулсан /25/, Нүүр амны эмч мэргэжилтэй, клиник лабораторийн чиглэлээр  мэргэшээгүй хүнийг лабораторийн  эрхлэгчээр ажиллуулсан.

-Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлгийн ёс зүйн хэсгийн хорооноос эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хийгдээгүй, нэг ч удаа хуралдаагүй, Өргөө амаржих газрын  ёс зүйн хэсгийн хороо ёс зүйн зөрчил гаргасан эмч мэргэжилтэний асуудлыг дотооддоо авч хэлэлцдэггүй.

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр:

Эрүүл зүйн нян  судлалын шинжилгээтэй хяналтыг 80 эмнэлэгт  хийж,  нийт  1142 дээж авч,  НМХГ-ын нэгдсэн төв лабораторид шинжлүүлсэн.

1. Эрүүл зүйн нян  судлалын шинжилгээг эрсдэлтэй  хэсэгт сар  бүр хийж үнэлгээ дүгнэлт  өгдөггүй нь /46%/Эрүүл мэндийн сайдын 2014 оны 187 дугаар тушаалын 12  дугаар хавсралтаар батлагдсан Халдварын сэргийлэлт, хяналтад  микробиологийн лабораторийн гүйцэтгэх үүрэг зааврын 6.1 дэх заалтыг/

2. Лабораторийн шинжилгээтэй хяналтаар үзлэг эмчилгээний өрөөний метр  куб агаарт  байх нийт нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их нянгийн  бохирдол 9,6%-д илэрсэн нь Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл  ахуйн шаардлага MNS 6392:2013 стандарын 4.4.11 дэх заалтыг

3. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг үүсгэгчийн эмэнд  тэсвэржилтийн байдалд тархвар судлалын дүн шинжилгээ хийдэггүй /21%/

4. Эмчилгээний хоолны илчлэгийн хоногийн хэрэгцээ нь физиологийн норм  хэмжээнээс 0.9-6 дахин бага байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/16 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Хоол боловсруулах тогтолцооны өвчний үеийн хоолонд тавих шаардлагын 7.1 дэх заалтыг /Таны төлөө бид,  Өргөө амаржих, Хүрээ амаржих, Цэргийн төв эмнэлэг, ХУЭМТ, Бум-Энэрэл,  Баянзүрх эмнэлэг, Очирваань, Гэгээмед, Филошийп, Шар бар ХХК-ийн  эмнэлгийн гал тогоо/

Шалгалтад хамрагдсан  өрхийн эрүүл мэндийн төвийн 50 хувь нь өрхийн үйлчлэх хүрээний хүн амын бүртгэл судалгаа, шилжилт хөдөлгөөний  мэдээллийн санг шинэчилдэггүй, 2-12 сартай хүүхдийг сард 1-ээс дээш удаа үзэж, улирал тутам дүгнэлт бичдэггүй, үйлчлэх хүрээний хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаан нөхцөлийн байдлыг судалж, дүн шинжилгээ тухай бүр хийдэггүй нь өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалт  хангалтгүй байгаатай холбоотой байна.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг үндэслэн 51 эмнэлэгт Зөрчлийн хуулийн дагуу холбогдох заалтыг  үндэслэн 41.800.000 төгрөгийн шийтгэвэр, Улаанбаатар сонгдо, Мед траума, Ач тус хоспис, Алтанхүн, АСЭ, Төгс тэмүүлэн ХХК-ний Чулуунаа, Хасу манал, Авецина эмнэлгүүдийн 14 албан тушаалтанд 3.500.000 төгрөг, 3 иргэнд  900.000 төгрөгийн торгууль ногдуулж, нийт  46.200.000 төгрөгийг  барагдуулж ажиллалаа хэмээн НМХГ-аас мэдээллээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг энд дарж бүрэн эхээр нь уншина уу.


Холбоотой сэдвүүд

нмхг шалгалт эмнэлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.