“Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн “Тун-Од” ХХК, “Дөрвөн од интернейшнл” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв.

Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүний жор, орц, норм, технологийн заавар болон бусад холбогдох дүрэм, журам, стандартыг тогтоож мөрдүүлээгүй зөрчил, дутагдал илэрлээ.

Зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан даалгавар өгч, торгуулийн арга хэмжээ авч ажиллаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.


Эх сурвалж. МХЕГ