ДЭМБ-ын мэдээлж байгаагаар коронавируст цар тахал тамхичдын тамхинаас гарах хүслийг нэмэгдүүлсэн ажээ. Дэлхий даяар тамхичдын ойролцоогоор 60 хувь нь тамхинаас гарах хүсэлтэй байдаг ч зөвхөн 30 хувь нь тамхинаас гаргах үр дүнтэй эмчилгээ авах боломжтой байдаг байна. Тэгвэл энэ жил ДЭМБ энэхүү өдрийг “(Тамхинаас) Гарах бодолдоо үнэнч бай” гэсэн уриатайгаар зохион байгуулж байгаа ажээ. 

Анх 1987 онд ДЭМБ-ын гишүүн улсууд эл өдрийг дэлхийн тамхигүй өдөр болгон тэмдэглэж байхаар шийдсэн бөгөөд гол зорилго нь дэлхий дахинаа тамхины хор уршгийг таниулж, тамхидалтаас үүсэлтэй өвчин, шалтгаалах үхлийг бууруулах юм.

Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан тамхи татахгүй байх 10 шалтгааныг сонирхоцгооё.


  • Тамхи татах нь донтуулдаг. Никотин бол донтуулах чадвар маш өндөр бодис бөгөөд хүн хэдий багаасаа тамхи татаж эхэлнэ төдий чинээ илүү донтох нь бий. 2014 онд хийгдсэн судалгаагаар ний тамхичдын 90 хувь нь 18 хүрээгүй байхдаа тамхилж эхэлсэн байдаг байна.


  • Тамхидалт нь уушгины хорт хавдрын хамгийн том шалтгаан. Уушгины хорт хавдраас улбаатай нийт үхлийн гуравны хоёр нь тамхидалттай холбоотой.


  • Уушгины архаг багтраа өвчний дийлэнх тохиолдол тамхидалтаас үүдэлтэй. Энэ өвчинд архаг бронхит, эмфизем ч хамаарна.


  • АНУ-д л гэхэд тамхидалт нь урьдчилан сэргийлж болох үхлийн шалтгааны нэгдүгээрт бичигддэг бөгөөд жил бүр таван үхэл тутмын нэг нь тамхидалттай холбоотой байдаг.


  • Тамхидалт нь хорт хавдар, зүрх судасны өвчин, уушгины өвчин, 2 төрлийн чихрийн шижин, уушгины архаг багтраа, харвалт зэрэг өвчний шалтгаан болж байдаг.
  • Ердийн тамхичин тамхи татдаггүй хүнээс 10 жилийн түрүүнд үхдэг.


  • Тамхи татахад аюулгүй арга гэж үгүй. Электрон тамхи нь ер зөв шийдэл биш. 


  • Тамхи татах нь өртөг ихтэй донтолт. Тамхины үнэ хийгээд тамхидалтаас улбаатай өвчнийг эмчлүүлэх эмчилгээний зардал гээд л санхүүгийн бэрхшээл дагуулж болно. 


  • Тамхидалт таны эргэн тойрныхонд нөлөөлж байдаг. Дам тамхидалт нь шууд тамхидалттай л адил хор хөнөөлтэй. Ялгаа нь гэвэл тэд тамхилахыг хүсээгүй харин тамхичин нь хүссэнд л оршино. Дам тамхидалтад өртсөн хүүхдүүд уушгины өвчлөл, амьсгалын замын өвчин, астма зэрэг өвчин тусах магадлал илүү өндөр байдаг.


  • Тамхидалт нь хүнийг алгуурхан алж байдаг. 


Тэгвэл тамхинаас гарахад хэзээ ч оройтдоггүй бөгөөд хэр эрт гарна, төдий чинээ таны эрүүл мэндэд тустай. 


Эх сурвалж: Mana