Баасан гарагт Кени улсын эрүүл мэндийн сайд мэдэгдэл хийж, засгийн газрын зүгээс бүхий л хүн хоорондын уулзалт, олон нийтийн хурал цуглааныг улс даяар хориглох болсноо мэдэгджээ. 

Мутахи Кагвэгийн мэдэгдсэнээр засгийн газраас зөвшөөрөгдсөн салбарын ажилчдаас бусад хувийн болоод төрийн өмчит байгууллагуудын ажилчдыг гэрээс нь ажиллуулахыг зөвлөсөн байна. 

Түүнчлэн засгийн газрын хурал цуглааныг ч нэг сарын хугацаанд цахимаар зохион байгуулах эсвэл тэр чигт нь хойшлуулах арга хэмжээ авахаа ч мэдэгджээ. 

Өнөөдрийн байдлаар Кени улс нийт 201954 батлагдсан тохиолдолтой, үүнээс 188438 тохиолдол эдгэрсэн, 3926 хүн нас барсан үзүүлэлттэй байна.


Эх сурвалж: Reuters