Амиа алдагсдын тоо 50 гарлаа

Г.Сайнзаяа
10 сарын 02, 2017

Лас Вегаст болсон хөгжмийн наадмын үзэгдчид рүү нэгэн этгээд гал нээж 50 гаруй хүн амь үрэгдлээ. Гучин минутын өмнө гэхэд амь үрэгдсэн хүний тоо 20 байсан бол ийнхүү 30-аар нэмэгджээ. Энэхүү аймшигт террорист халдлагыг үйлдсэн этгээд 64 настай Стивен Пэддок гэгч бөгөөд хөгжмийн наадмын ойролцоох Мандалэй Бэй зочид буудлын 32 давхраас гал нээсэн юм. 

Стивен Лас Вегасын оршин суугч бөгөөд бас нэг эмэгтэйтэй хамтарч эл хэргийг үйлдсэн гэж цагдаа нар таамаглаж буй. Амь үрэгдсэн хүмүүсийн тоог эцэслэн тогтоогоогүй байна. Эмнэлэгт 100 гаруй хүнийг хүргэснээс олонхынх нь амь нас эрсдэлд оржээ.

Лас Вегаст буутай халдлагын улмаас 20 хүн амь үрэгджээ

Холбоотой сэдвүүд

ану терроризм халдлага

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.