Английн саятан  64 настай Алан Хогг болон түүний эхнэр Нод Садден нар алга болсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан.  

Тэдний цогцсыг өөрсдийнх нь эзэмшилд булсан байсныг цагдаагийнхан олсон байна. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар "Алан Хоггийг толгойн тус газар нь буудсан бол эхнэрийг нь алхаар цохиж хороожээ".

Тус хэрэгт буруутай гурван этгээдийг баривчилсан бөгөөд тэдгээр этгээдийг Нод Саддены ах нь хөлсөлсөн гэж сэжиглэж байгаа аж. 

“Аллагын шалтгаан нь гэр бүлийн эд хөрөнгөтэй холбоотой урт хугацааны үл ойлголцол, маргаанаас үүдэлтэй” гэж орон нутгийн цагдаагийн офицер мэдэгдсэн байна.

Алан Хогг хэдэн жилийн өмнө Тайланд улс руу нүүж тансаг зэрэглэлийн вилла, усан сан, зуны байшин барих зэрэг барилгын бизнес эрхэлдэг байжээ.


 Алан Хогг болон түүний эхнэр Нод Садден