Иргэдийн сонирхдог, тээврийн хэрэгслийн “азын” гэх дугааруудыг нийтэд шинээр олгохыг зогсоож, дуудлага худалдаагаар зарахаар шийдвэрлэсэн. 

Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалар “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ. 

Дуудлага худалдаа өнөөдөр буюу 02 дугаар сарын 15-нд албан ёсоор эхэлнэ.

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 / тавин мянган/ төгрөг

Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

Харин дугаар авч чадаагүй иргэдийн мөнгийг буцааж олгох аж.

Дуудлага худалдаагаар зарагдах "аз"-ын дугаарууд болон дуудлага худалдаанд хэрхэн оролцож, дугаар авах зааврыг энд дарж үзнэ үү.