Онолбаатарын Анужин
10 сарын 05, 2026
Бодь даатгал ХК хувь нийлүүлсэн хөрөнгөө 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Энэхүү шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар баталж, Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг авсан болно.
Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн нь бидний санхүүгийн чадавхыг бэхжүүлэх, төлбөрийн чадварыг сайжруулах, урт хугацааны зорилгодоо хүрэх цогц ажлын нэг хэсэг юм. Бид дүрмийн сангаа бизнесийнхээ өсөлттэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх бөгөөд энэ удаагийн нэмэгдүүлэлт нь эхний шат юм.

Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлснээр бид, томоохон аж ахуйн нэгж, дэд бүтцийн төслүүдийн хөрөнгийн болон баталгааны даатгалд илүү өргөн оролцох, харилцагчдадаа шинэ, илүү өргөн хамгаалалттай бүтээгдэхүүн санал болгох, даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ илүү найдвартай биелүүлэх боломжтой болно.
ТУЗ-ийн дарга Б.Билэгт: хувьцаа эзэмшигчдийн итгэлд талархаж, энэ нь санхүү, төлбөрийн чадварыг бэхжүүлэх үе шаттай төлөвлөгөөний эхний алхам болохыг онцолсон.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.