Шууд: Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 158 иргэн эх орондоо ирлээ

Х.Оргил
05 сарын 19, 2020

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авсан онгоц иржээ.

Тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан байна.

Тус онгоцоор БНЭУ-аас 158 иргэн эх орондоо ирлээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Тэднийг яаралтай түргэн тусламжийн машинаар тусгаарлах байруудад хүргэн, 21 хоног тусгаарлах юм. 

Шууд:



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.