Peak.mn
04 сарын 25, 2021
Батарейг бид өдөр тутмын амьдралдаа олон зүйлд хэрэглэж, дуусмагц нь хогийн савандаа хаячихдаг. Гэтэл энэ нь хөрс, ус агаарыг бохирдуулснаар усны амьтад болон бохирдсон хөрснөөс ургасан ургамлаар дамжин амьтан болон хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг учраас хаягдал батарейг энгийн хог хаягдалтай хамт хаяхыг олон улсад зөвшөөрдөггүй байна. Тиймээс хэрэглэсэн батарейг энгийн хог хаягдалтай хаяхаас зайлсхийж, албан байгууллага, сургууль, үйлчилгээний газруудад байрлах зориулалтын цэгүүдэд хаяж хэвшээрэй.