засварын ажил хийх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр зам засварын ажилтай танилцлаа.

Гэрэлтүүлгийн шонгуудыг 1958 онд гүүр ашиглалтад ороход суурилуулжээ. Ингэхдээ шонг гүүрний арматуртай шууд гагначихсан аж. Үүнийг засаж, шонд боолт хийж, үндсэн каркасанд бэхэлгээ хийнэ гэдгийг албаныхан хэлж байлаа. Мөн гэрлийн шон боржуур руу хэт ойртсон учраас 10 см татаж, суурилуулна гэхэд Хотын дарга явган хүн, дугуйтай хүн явахад улам бүр хүндрэлтэй болох тул байгаагаар нь засах чиглэл өглөө. Түүнчлэн өнгө, будгийг сэргээх хэрэгтэй гэдгийг дурдсан.