Энэ сард уул уурхайгаас улсын төсөвт 1.2 их наяд төгрөгийн татвар төвлөрчээ

Х.Оргил
06 сарын 26, 2019

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг энэ удаагийн “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2019 оны эхний 5 сарын статистик мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

Энэ оны эхний V сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

-Алт 15.8 тэрбум төгрөг,

-Нүүрс 523.3 тэрбум төгрөг,

-Цайр 41.4тэрбум төгрөг,

-Зэс  531.0 тэрбум төгрөг,

-Төмөр 9.8 тэрбум төгрөг,

-Жонш 13.5 тэрбум төгрөг,

Бусад 35.1 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна.Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна.Үүнд:

-Алт 5.0(24.1%) тэрбум төгрөг,

-Цайр 2.1(4.8%) тэрбум төгрөг.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.