Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдрөөс эхлэн энэ сарын 25-ны 06.00 цаг хүртэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан. Иймд тус чиглэлүүдэд нийтийн зорчигч тээвэр, хувийн автомашин, галт тэрэг явахгүй.

Үүнтэй холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс "Энэ сарын 25-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд хот хоорондын автобус тээвэрлэлт гүйцэтгэхгүй. Дээрх өдрүүдэд зорчихоор худалдан авсан тасалбарын төлбөрийг шимтгэлгүйгээр буцаан олгоно" гэж мэдэгдлээ.