МОСКВА. /РИА Новости/. Европын наадамд өнгөрсөн ням гарагт Оросын шигшээ баг 10 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль авжээ.


Акробатын дасгалын хосолсон төрөл, уран сайхны гимнастик, уртын харайлт, самбо, буудлага зэрэг төрлүүдэд Оросын тамирчид алтан медаль хүртжээ.


Оросын шигшээ баг 19 алт, 10 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэнээр энэ наадамд медалийн тоогоор тэргүүлж байгаа бол Беларусийн баг 10 алт, 9 мөнгө, 15 хүрэл медаль хүртсэнээр хоёрдугаарт бичигдэж байгаа аж. Харин Украин улс 5 алт, 6 мөнгө, 6 хүрэл медальтайгаар медалийн тоогоор гуравдугаарт тэмдэглэгджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг