Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан зохион байгуулж буй "Их хотын хямдрал" нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Тус арга хэмжээг НЗДТГ-аас санаачилан хэрэгжүүлж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Улаанбаатар их дэлгүүрт нээлтийн хонх цохиж "Их хотын хямдрал"-ыг эхлүүллээ. 

Тус арга хэмжээ долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд энэ үеэр худалдаа үйлчилгээ эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаалж, бусад үйлчилгээндээ мөн хямдрал зарлаж буй юм. 

Хямдралтай худалдаа зарлаж буй аж ахуйн нэгжүүд

Алтан тариа, Талх чихэр, Өгөөж чихэр боов ХХК, Сүү, АПУ ХК, гэх зэрэг хүнсний үйлдвэрүүд, Арьс ширний холбоо, Дархан нэхий ХК, Буян ХХК, Саммит компьютер технологи ХХК /PC mall сүлжээ дэлгүүр/, Некст электроникс /сүлжээ дэлгүүрүүд/  Номин тав трейд, Алтан жолоо трейд /Сансар сүлжээ/, Боса, Сонгинохангай ХХК /Миний дэлгүүр сүлжээ/  зэрэг сүлжээ дэлгүүрүүд, Арга билэг трейд /10000 нэрийн бараа/, Түшиг ХХК /Улаанбаатар их дэлгүүр/ гэх зэрэг томоохон худалдааны төв, их дэлгүүрүүд, Их монгол ХХК /Сохо тавилгын дэлгүүр/, Сэрж интернэшнл ХХК /Милая сүлжээ зоогийн газар/, Энзоко ХХК /Бродвей сүлжээ ресторан/, Номадс хоспиталити /Номадсын сүлжээ ресторан/ гэх зэрэг хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, Хос шагай, Нью лайн /Парадокс/, Дипломат Баярмаа /Дипломат/ үсчин гоо сайхны салон зэрэг  нийт 72 аж ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүндээ хямдрал зарлаж байна.