Ирэх оны аялал жуулчлал, спорт, урлагийн наадмын хуваарь

Ч.Сумъяабазар
10 сарын 07, 2026

Улаанбаатар хотод ирэх 2027 онд зохион байгуулах аялал жуулчлалын болон спорт, урлагийн арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас нийтэд мэдээллээ.

Тодруулбал сар бүр 1-4 төрлийн арга хэмжээ зохион байгуулах юм байна. Он гарангуут нэгдүгээр сард Улаанбаатарын өвлийн наадмаар эхэлж, арванхоёрдугаар сард мөнгөн шөнө цэнгүүнээр өндөрлөнө.

Жил бүр уламжлал болсон Бүргэдийн баяр, Плэйтайм хөгжмийн наадам, үдшийн цэнгүүн хоолны өдөрлөг, даншиг наадам, марафоныг төлөвлөжээ.

Харин явган алхалтын өдрийг хоёрдугаар болон наймдугаар сард хоёр удаа зохион байгуулахаар жагсаалтад оруулсан байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХУАНЛИ 2027

I САР

  • 30-31: Улаанбаатарын өвлийн наадам   

II САР

  • 27-28: "Улаанбаатар" өвлийн явган алхалтын өдрүүд   

III САР

  • 06-07: Бүргэдийн баяр   

  • 22: Нарны баяр /Наурызын баяр/   

V САР

  • 15-16: "Повер экспо" авто уралдаан   

  • 20: Бурхан багшийн их дүйчин өдөр   

  • 22: "Улаанбаатар" олон улсын марафон   

  • 28-30: "Хуур" олон улсын хөгжмийн наадам   

VI САР

  • 05-06: "Талын салхи" олон улсын мото наадам   

  • 11-14: "Тэнгэр" олон улсын наадам   

  • 19: "Love and nature" хөгжмийн наадам   

  • 26-27: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр - Хүрээ цам - Даншиг наадам   

VII САР

  • 02-04: "Playtime" олон улсын хөгжмийн наадам   

  • 09: "Дээлтэй Монгол" наадам   

  • 11: "Улаанбаатарын үдэш" цэнгүүн   

VIII САР

  • 16-22: "Ulaanbaatar Food" олон улсын хоолны өдрүүд   

  • 21-22: "Улаанбаатар" олон улсын явган алхалтын өдрүүд   

  • 20-22: "Нүүдэлчин" дэлхийн соёлын наадам   

IX САР

  • 04-05: "Мянган морьтон" наадам   

  • 04-05: "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн   

  • 04-07: "Улаанбаатар" олон улсын гэрэл зургийн уралдаан   

X САР

  • 22-24: "ITM Mongolia 2027" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн   

  • 15-21: "Улаанбаатар" олон улсын кино наадам   

XI САР

  • УБ Winter Sale (Өвлийн хямдралтай худалдаа)

       

XII САР

  • 31: "Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүн   

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.